Welcome to my blog | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Rooney эргэж ирлээУэйн Рүүни торгуулийн цохилтоос хожлын гоол оруулж багаа Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарууллаа. Улаан чөтгөрүүд 5-р тойргийн тоглолтоо Рейнжерсийн талбайд хийсэн бөгөөд цаг дуусахаас 3 минутын өмнө Рүүний дээрхи гоолыг оруулсан. Энэ гоол түүний алдагдсан нэр хүндийг эргүүлэн авчирлаа. Багтайгааа 5 жилээр шинэ гэрээ байгуулснаасаа хойш Рүүний гараанд гараагүй байсан юм. Мөн түрүү жилийн шөвгийн наймаас хойш аваргуудын лигийн анхны гоолоо оруулж байна. “Надад ямар нэгэн дарамттай зүйл байгаагүй. Би ердөө л юу хийх ээ мэдэж байсан. Тэгээд л цохилтыг хийсэн, аз болж хаалгач буруу тийшэ үсэрсэн болохоор түүнд ямар ч боломж байгаагүй. Одоо би эндээс дахин бүхнийг шинээр эхэлж болохоор боллоо. Би баяраа фенүүдтэйгээ тэмдэглэхийг хүссэн. Тэр тусмаа Рейнжерсийн талбайд гоолдох их сайхан байдаг” хэмээн Рүүни ярьсан бол Фергусон “Хэцүүхэн үдэш байлаа. Тэр хэд хэдэн боломж алдсан ч өөрийгөөө харуулж чадлаа. Эргээд сайн тоглолтоо үзүүлж эхэллээ гэж ойлгож болно” гэжээ. Рейнжерс энэ тоглолтод ялагдсанаар хэсгээс шалгарах найдваргүй болж байна. Учир нь эсрэг талд нь Валенси Бурсаспорыг ялж 10 оноотой болоод байна. Месталья цэнгэлдэхэд Валенси өрсөлдөгчөө бүх талаар илүүрхэж 6:1-р буулган авлаа. Эхний хагаст л бүх зүйл тодорхой болсон бөгөөд Мата, Сольдадо, Адурис, Хоакин нар гоолдсон. Улмаар 2-р хагаст талбайн эздийн гоолын цуврал үргэлжилж Баталья, Сольдадо нар нэмж хаалгыг мялаасан. Хэсгийн эхний тойргийн тоглолтод Валенси Туркийн багийг 4 : 0-ээр бут ниргэж байлаа. Аваргуудын лигт анх удаа тоосоо өргөж байгаа Бурсаспор анхны оноогоо хүлээсээр байна.
***
***
![]() Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудsagsmanai huuchin angi АнгилалуудSongsMOvies soccer Сүүлийн бичлэгүүдRooney эргэж ирлээreal madrid Far East movement - Like a G6 Rihanna - Only girl Nelly - Just a dream Usher ft pitbull - DJ got Us falling in love tray songz ft Nicki minaj - Bottoms up katy perry - teenage dream Florida - club can't handle me pink - raise your glass bruno mars - just the way you are taio cruz- dynamite Найзууд |